Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоох тухай

2014-05-26 00:00:00
2014 оны 05 сарын 26 өдөр                                          дугаар А/413                                     Улаанбаатар хот
 
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын
захирлуудын хөдөлмөрийн хөлсийг
шинэчлэн тогтоох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30,1,11 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит төсөвт байгууллага, үйлдвэрийн гэзар болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”, Төрийн өмчийн хорооны 2010 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал, гүйцэтгэх захирлын албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлс тогтоох аргачлал”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудын албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсийг хавсралтын дагуу шинэчлэн тогтоосугай.
2. Шинэчилсэн цалинг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож олгохыг тухайн байгууллагын нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны “Контракт дүгнэсэн дүнг баталж, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоох тухай” А/403 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
    
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
                                                                              
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 26-ны өдрийн
А/413 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН  ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛУУДЫН                                                                                                          АЛБАН ТУШААЛЫН САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС  
 
Байгууллагын нэр  Нийт хөрөнгө  /мянган төгрөг/ Ажил-лагсдын тоо  2013 оны цэвэр ашиг, алдагдал  /мянган төгрөг/ Сарын хөдөл-мөрийн
хөлс                     /төгрөг/ 
 
1 Гэрлэх ёслолын ордон 1676079.9 32 288794.7 1150000  
2 Хөрөнгө оруулалтын газар 2141573.1 68 638016.5 1150000  
3 Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл 25939471.8 1511 (1028089.7) 1250000  
4 Ус сувгийн удирдах газар 97302748.7 1709 (28259959.9) 1250000  
5 Нийслэлийн зураг төслийн хүрээлэн 1390001.1 48 676512.5 1150000  
6 Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2530686.6 220 (56510.9) 900000  
7 Багануур-Ус 7445110.7 120 (348331.8) 950000  
8 Чандмань Налайх 4093245.7 125 (159326.3) 900000  
9 Багачууд Хүнс 242616.1 21 33079.1 1000000  
10 Өсвөр үе хүнс 324621.1 19 40068.7 1000000  
11 Асгат 238282.0 22 34985.5 1000000  
12 Хүнс хангамж төв 520444.9 26 43484.8 1000000  
13 Илч-Орд 1005760.6 47 (333818.9) 950000  
14 Улаанбаатар бизнес хөгжлийн төв 318015.1 25 0.0 950000  
15 Үртсэн шахмал түлшний үйлдвэр 1561359.8 42 2714.9 1000000  
16 Усан спорт сургалтын төв 1060557.9 52 (82671.7) 900000  
17 ОСНААУГ 54540027.7 1397 (7684141.0) 1250000  
18 Автожим 886716.8 75 (193142.3) 900000  
19 Улаанбаатар сан 1791050.4 41 163202.3 1000000  
20 Налайх тохижилт 1042090.7 60 (68024.1) 900000  
21 Ахмадын хотхон 11005077.7 14 (8223.7) 900000  
22 Монгол наадам цогцолбор 77579.4 34 77579.4 1000000  
23 Минж нутагшуулах, үржүүлэх төсөл 440858.9 10 130570.8 950000  
24 Багахангайн мах боловсруулах үйлдвэр 1879596.8 5 0.0 900000  
25 Замын хөдөлгөөний удирдлагын төв 11974952.2 85 (87131.4) 1000000  
26 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 68846.1 17 25698.0 950000  
27 Төр захиргааны авто бааз 1837008.9 87 (135455.2) 900000  
28 Улаанбаатар чуулга 597900.6 62 0.0 900000  
29 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 632911.0 113 176688.0 950000  
30 Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 944459.7 57 43817.2 1000000  
31 Улаанбаатар лифт 272972.0 22 44589.3 900000