Ой тэмдэглэх тухай

2014-05-26 00:00:00
2014 оны 05 сарын 26 өдөр                                      дугаар А/412                                         Улаанбаатар хот
 
 
Ой тэмдэглэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”, Засгийн газрын 2014 оны “Ой тэмдэглэх тухай” 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссыг хавсралт ёсоор баталсугай.
 
2. Дайн, байлдаан, тулгаралтад оролцсон ахмад дайчдын судалгааг нарийвчлан гаргаж, тэдний гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
3. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг Нийслэлийн салбар комисс /Ц.Энхцэнгэл/-т даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
05 дугаар сарын 26-ны өдрийн
А/412 дугаар захирамжийн хавсралт
 
НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН
 
 
                       Дарга:                      
Ц.Энхцэнгэл             Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
                       Гишүүд:
Б.Бадрал                  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Ж.Болдбаатар         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа
М.Отгонбаяр            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Б.Түвшинтөгс          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Э.Баттулга               Нийслэлийн Аялал жуулчлалийн газрын дарга
Ц.Отгонбагана         Нийслэлийн Боловсолын газрын дарга
Н.Уламбаяр              Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа
Б.Батцэнгэл             Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга
Я.Байгалмаа            Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга
Ч.Болдбаатар          Нийслэлийн Цагдаагийн газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хурандаа 
Ч.Жаргалсайхан     Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа
Б.Байгалмаа            Нийслэлийн Соёлын төв өргөөний захирал
Н.Банзрагч               Нийслэлийн Ахмадын хорооны дарга
С.Гаваа                    Нийслэлийн Архивын газрын дарга
                                  Дүүргийн Засаг дарга нар
 
Нарийн бичгийн
дарга              Т.Мөнхбаяр              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа