Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай

2014-05-21 00:00:00
2014 оны 05 сарын 21 өдөр                                           дугаар А/408                                               Улаанбаатар хот
 
 
 
Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын
сургалт явуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны Журам батлах тухай /Цэргийн дүйцүүлэх албаны/ 49 дүгээр тогтоол, 2014 оны Тооны дээд хязгаар тогтоох тухай 73 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны Журам батлах тухай 44 дүгээр тогтоол, 2014 оны Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Цэргийн дүйцүүлэх албанд 2014 онд элсүүлсэн  иргэдийн цэргийн анхан шатны бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авч 2014 оны        06 дугаар сарын 03-17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байрлалд зохион байгуулсугай.
2. Сургалтанд шаардагдах  бэлтгэл ажлын болон хоол, бичиг хэрэг, унааны  зардлын 7 519 000 /долоон сая таван зуун арван есөн мянга/ төгрөгийг Засаг  даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т,  хувцас, хэрэглэлийн зардлыг гаргахыг дүүргүүдийн  Засаг  дарга  нарт тус тус зөвшөөрсүгэй.
3. Сургалтыг зохион байгуулах бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж,  дүнг  2014 оны 06 дугаар сарын 20-ны дотор танилцуулахыг Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
 
                                   
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ