Хөрөнгө гаргах тухай

2014-05-20 00:00:00
2014 оны 05 сарын 20 өдөр                                         дугаар А/405                                                      Улаанбаатар хот
 
Хөрөнгө гаргах тухай  
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.2.2 дахь заалтыг тус тус   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан урилгын дагуу Улаанбаатар хотод хүнсний бүтээгдэхүүний худалдааны зохистой сүлжээг байгуулах зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын “Солонгос-Монголын Газар тариалангийн нийгэмлэг”-ийн тэргүүн Вон Чол Хи тэргүүтэй төлөөлөгчдийг 2014 оны 05 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд хүлээн авахад шаардлагатай 3 500 000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар/Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                             Э.БАТ-ҮҮЛ