Эрх шилжүүлэх тухай

2014-04-25 00:00:00
2014 оны 04  сарын 25 өдөр                                               дугаар А/333                                Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай  хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай”  А/144 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн боловсролын  байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдод шилжүүлэн холбогдох хууль журамд нийцүүлэн 2014-2015 оны хичээлийн жил эхлэхээс өмнө чанартай, шуурхай зохион байгуулахыг  даалгасугай.
3. Засварын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, засварын ажлын зураг төсвийг боловсруулж, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар  /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус даалгасугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                              Н.БАТАА
 
 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
04 дүгээр сарын 25-ны өдрийн
А/333 дугаар захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН
 БАЙГУУЛЛАГУУДЫН БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН
АЖЛЫН ЖАГСААЛТ
 
 

 
 
 
 
 
      /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа 2014 онд санхүүжих
1 116 дугаар цэцэрлэгийн их засвар /СХД/ 2014 80,0
2 105 дугаар цэцэрлэгийн их засвар /СХД/ 2014 80,0
3 80 дугаар цэцэрлэгийн их засвар /СХД/ 2014 100,0
6 12 дугаар сургуулийн гадна  бохирын шугамын их засвар /СХД/ 2014 62,3
  НИЙТ   322,3