2014 оны 02 сарын 28 өдөр дугаар А/139 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1116 дугаар захирамжаар батлагдсан Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборын хөрөнгө оруулалтын зарим ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1116 дугаар захирамжийн хавсралтын 7, 9, 11, 13 дугаар заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
02 дугаар сарын 28- ны өдрийн
А/139 дүгээр захирамжийн
хавсралт
ХҮЙ ДОЛООН ХУДАГ ДАХЬ МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
|
/сая төг/ |
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил |
Хугацаа |
Төсөвт өртөг |
1 |
Гүний худаг /1ш/ |
2014 |
39,9 |
2 |
Харуулын байр /1ш/ |
2014 |
54,0 |
3 |
Зам талбайн ажил 6000 м2 |
2014 |
530,0 |
4 |
Гадна цахилгааны ажил |
2014 |
75,8 |
5 |
Замын хайс, хашаа, хашлага |
2014 |
53,0 |
6 |
Гэр /тавилгатай/ 12ш |
2014 |
78,0 |
|
ДҮН |
|
830,7 |