Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай

2014-02-28 00:00:00
2014 оны 02 сарын 28 өдөр                                                  дугаар А/138                                       Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/742 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
02 дугаар сарын 28-ны өдрийн
А/138 дугаар  захирамжийн
 хавсралт
 
 
 
 
 
 
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН
 ЦАХИЛГААН ШАТНЫ  ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
                                                                                                                   /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  Төсөвт өртөг
1 “Дөл сан” СӨХ-ны 13А байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
2 “Халх гол” СӨХ-ны 9А байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
3 “Халх гол” СӨХ-ны 9А байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
4 “Холбоо-99” СӨХ-ны 14-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
5 “Холбоо-99” СӨХ-ны 14-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
6 “Өргөө-14” СӨХ-ны 9 байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 57,9
7 “Бэрс-2” СӨХ-ны 71-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 57,9
8 “Хөрш- 252” СӨХ-ны 16-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
9 “Бат-Өргөө” СӨХ-ны 11-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
10 “Бат-Өргөө” СӨХ-ны 11-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
11 “Дөл-25” СӨХ-ны 25-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
12 “Ардчилал-43” СӨХ-ны 43-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
13 “Өлгий” СӨХ-ны 69-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БЗД/ 53,5
14 “Есөн-Эрдэнэ” СӨХ-ны 9-р байрны IV орцны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 57,9
15 “Эвийн хүч” СӨХ-ны 26-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 57,9
16 “Өнөр бүл” СӨХ-ны 22-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 57,9
17 “Соёлт” СӨХ-ны 29-р байрны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 65,4
18 “Соёлт” СӨХ-ны 31-р байрны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 65,4
19 “Өнөр-4” СӨХ-ны 4-р байрны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 65,4
20 “Эв-31,32” СӨХ-ны 32-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
21 “Улаанбаатар лифт” НӨҮГ-т цахилгаан шатны зам төмөр хэмжих, шалгах багаж 18,5
  ДҮН 1236,4