БНСУ-д албан томилолтоор ажиллах тухай

2014-02-26 00:00:00
2014 оны 02 сарын 26 өдөр                                                         дугаар А/130                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.2.2 дахь заалтыг тус тус   үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, мэргэжилтэн М.Энхбаатар нарыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах “Монгол Солонгосын барилгын салбарын хөрөнгө оруулалт, шинэ технологи” сэдэвт бизнес форумд оролцуулахаар 2014 оны 03 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд томилон явуулсугай.
2. Холбогдох зардал 1 800 000(Нэг сая найман зуун мянга) төгрөг, 1380    (Нэг мянга гурван зуун ная) ам долларыг  гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ш.Ганхуягт даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ