Япон улсын Нийгата мужид явуулах тухай

2014-02-05 00:00:00
2014 оны 02 сарын 05 өдөр                                                             дугаар А/66                                    Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Япон Улсын Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны холбооноос зохион байгуулах “Авто замын гадаргуугийн ус зайлуулах байгууламжийн ажилтай танилцаж, туршлага судлах сургалт”-д нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, ахлах мэргэжилтэн Т.Батбилэг нарыг 2014 оны 02 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд хамруулсугай.
 
2.Сургалтанд хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Нанзаддоржид үүрэг болгосугай.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТ-ҮҮЛ