Ажлын хэсэг байгуулах тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 29 өдөр                                дугаар А/1037                                                       Улаанбаатар хот
  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
             1.Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийн баримт бичиг боловсруулах Зөвлөх багийг удирдан чиглүүлэх, бодлого, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
 
Ажлын хэсгийн
дарга:            
С.Очирбат              Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
Гишүүд: Т.Бат-Эрдэнэ          Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан
орлогч дарга
  Н.Нацагдорж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Ерөнхий архитектор
  Г.Мэргэнбаяр        Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга /зөвшилцсөнөөр/       
  Л.Мөнхзул Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /зөвшилцсөнөөр/
  Ю.Доржпагма Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  Б.Мөнхжаргал          Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
 
 
2
  Б.Ариунтуяа             Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын  мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  А.Гантулга Төрийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/      
  Д.Гантөгс Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
  С.Баярбаатар          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
  Ш.Ганхуяг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга
  Л.Нарантуяа            Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  Н.Энхболд Улаанбаатар цэвэр агаар төслийн удирдах нэгжийн захирал
  М.Батбаатар Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/
  Ц.Энхбаяр                Хот байгуулалт, мэдээлэл судалгааны төвийн тэргүүн /зөвшилцсөнөөр/
 
Нарийн бичгийн
дарга:
 
Б. Сарнай
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн
  2. “Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийн баримт бичгийг боловсруулах ажилд хяналт тавьж, Зөвлөх багийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсэг /С.Очирбат/-т үүрэг болгосугай.
 3. Стратегийн баримт бичгийг 2014 оны 3 дугаар улиралд багтаан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг               /С.Очирбат/-т даалгасугай. 
 
 
 
 
                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                        Н.БАТАА