Хөрөнгө бүртгэх тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 29 өдөр                                              дугаар А/1036                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б”, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн  өмчийн тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “Хөрөнгө бүртгэх тухай” 133 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр  нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан баригдсан 49 612 981 194 /дөчин есөн тэрбум зургаан зуун арван хоёр сая есөн зуун наян нэгэн мянга нэг зуун ерэн дөрвөн/ төгрөгийн өртөг бүхий “Нарны гүүр”-ний байгууламжийг хавсралтын дагуу эзэмшигч байгууллагуудын данс бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
2. “Нарны гүүр”-ний барилга байгууламжийн авто болон явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам сүлжээний ашиглалт, арчлалтыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /Д.Энхсайхан/, гэрлэн дохионы иж бүрдлийн ашиглалт, засвар үйлчилгээг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/ тус тус хариуцаж ажиллахыг үүрэг болгосугай.
 
3. Гүүрийн барилга байгууламжийн их болон урсгал засварын зардлыг тооцож, жил бүрийн төсөвт суулган батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад зөвшөөрсүгэй.
 
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ
 
 


                                                                                                                                                                         Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
                                                                                                                                                                    11 дүгээр сарын 29 -ний өдрийн
                                                                                                                                                                   А/1036 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ХӨРӨНГӨ БҮРТГЭН АВАХ ТУХАЙ
                 
             
Эд хөрөнгийн нэр Хүчин чадал Тоо ширхэг Хэм
жих
нэгж
Тоо хэмжээ Балансын анхны өртөг Эзэмшигч байгууллага Ашиглалт, хадгалалт, арчлалтын хариуцах байгууллага
1 Металл гүүр  Урт: 262 м Өргөн: 15.5м, 4 эгнээтэй Хицийн төрөл: 6 алгасалт, үргэлжилсэн T хэлбэрийн дам нуруут 262 у/м       126,996,523          33,273,089,116 Нийслэлийн Авто замын газар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
  Дүн                  33,273,089,116    
2 Авто зам  (Хойд тал, Сүхбаатар дүүрэг)  Гүүрийн дөхөх зам: 4 эгнээтэй 280 у/м          4,937,296           1,382,442,952 Нийслэлийн Авто замын газар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
Зангилаа зам: Зүүн талын 223 у/м          6,596,789           1,471,083,947
Зангилаа зам: Баруун талын 205 у/м          6,596,789           1,352,341,745
  Дүн                   4,205,868,644    
3 Авто зам (Урд тал, Баянгол дүүрэг) Гүүрийн урд талын               4 эгнээтэй зам 353 у/м          4,937,296           1,742,865,488 Нийслэлийн Авто замын газар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
Гүүр доогуур буцаж эргэх зам 560 у/м          8,984,949           5,031,571,642
   
Дүн
                  6,774,437,130    
4 Явган хүний зам Явган хүний зам /Хойд тал, Сүхбаатар дүүрэг/ 728 м2             107,385                78,176,280 Баянгол дүүрэг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
5 Явган хүний зам /Урд тал, Баянгол дүүрэг/ 2,000 м2             107,184              214,368,000
   
Дүн
                     292,544,280    
7 Борооны ус зайлуулах шугам Худаг (B500-L500-H500) 16 ш 758,250 12,132,000 “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”
орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”
орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
Худаг (B500-L500-H700) 1 ш 1,061,550 1,061,550
Худаг (B500-L500-H800) 9 ш 1,128,950 10,160,550
Худаг (B500-L500-H900) 20 ш 1,213,200 24,264,000
Худаг (B500-L500-H1000) 4 ш 1,280,600 5,122,400
Худаг (B500-L500-H1100) 1 ш 1,550,200 1,550,200
Худаг (B500-L500-H1200) 1 ш 1,701,850 1,701,850
Худаг (B500-L500-H1300) 2 ш 1,786,100 3,572,200
U хэлбэрт лотки 1,600 м 759,645 1,215,432,000
L хэлбэрт хашлага 1,600 м 501,366 802,185,600
O хэлбэрт лотки 426 м 627,688 267,395,088
φ300 Төмөр бетон хоолой 233 м 625,974 145,851,942
   
Дүн
                
 2,490,429,380
 
   
8 Гэрэлтүүлэг Гэрэлтүүлгийн шон 89 ш          5,500,000              489,500,000 Баянгол дүүргийн ЗДТГ “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
Хуваарилах самбар 5 ш          8,790,000                43,950,000
Хос толгойтой гэрэл 29 ш          2,650,000                76,850,000
Дан толгойтой гэрэл 60 ш          1,801,962              108,117,720
Кабель 2,896 у/м             374,000           1,082,917,000
  Дүн                   1,801,334,720    
9 . Гэрэл дохионы иж бүрдэл Нарны гүүрийн гэрлэн дохионы өндөр шон 6 ш        13,300,000                79,800,000 “Замын хөдөлгөөний удирдлагын төв” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
Нарны гүүрийн Явган зорчигчийн гэрлэн дохионы шон 8 ш        12,500,000              100,000,000
Гэрлийн дохионы хооронды кабель 213 у/м          2,795,671              595,477,923
  Дүн                      775,277,923    
  Нийт дүн                  49,612,981,194