Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 29 өдөр                                    дугаар А/1035                                                   Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б”, 29 дугаар зүйлийн 2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “Хөрөнгө  балансаас балансад шилжүүлэх тухай” 131 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197дугаар тогтоолоор батлагдсан“ Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 42,529,260 /дөчин хоёр сая таван зуун хорин есөн мянга хоёр зуун жаран/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 7 дугаар хорооны хуучин барилгыг Хан-Уул дүүргийн “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв”-ийн балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /Л.Үнэнбат/-т зөвшөөрсүгэй.
 
            2. Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хан-Уул дүүргийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн төв” /Д.Ганбаатар/-д даалгасугай.
 
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ