Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 29 өдөр                                  дугаар А/1034                                                    Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “б”, 29 дугаар зүйлийн 2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны “Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай”  132 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197дугаар тогтоолоор батлагдсан“ Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй нийт 33 450 000 /гучин гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн өртөг бүхий хавсралтанд заасан барилга байгууламжийг Багануур  дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат/-т зөвшөөрсүгэй.
 
            2. Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”  
/Ю.Бямбаа/-д даалгасугай.
 
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ                






 Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
                                                                            11 дүгээр сарын 28-ны өдрийн
                                                                              А/1034 дүгээр захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ
ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
 
 
Байгууллага: Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансаас дүүргийн “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн балансад шилжүүлэх
 
/төгрөгөөр/
 
Байгууллагын нэр Шилжүүлэх хөрөнгийн нэр Ашиглал
танд орсон огноо
Бүртгэлийн үнэ Хуримтлагд-сан элэгдэл Үлдэгдэл үнэ
1 БНД-ийн Засаг даргын Тамгын газар 2-р хорооны барилга 2007 15,800,000 1,053,300 14,746,700
2 БНД-ийн Засаг даргын Тамгын газар 4-р хорооны барилга 2007 17,650,000 1,176,700 16,473,300
    Дүн   33,450,000 2,230,000 31,220,000