Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-11-29 00:00:00
2013 оны 11 сарын 28 өдөр                              дугаар А/1032                                                        Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 12, 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 13 /арван гурав/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжийн иргэн С.Нямдоржид, 2008 оны 464 дүгээр захирамжийн иргэн Ж.Бумнанжидад, 2011 оны 396 дугаар захирамжийн “Алво” ХХК-д, 2005 оны 243 дугаар захирамжийн иргэн Я.Тунгалагт, 2008 оны 295 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д,  2003 оны 283 дугаар захирамжийн “Тулга” ХХК-д, 2013 оны А/595 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, 2005 оны 348 дугаар захирамжийн  иргэн Л.Очирбатад хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                                                                                                                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                                                                                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                                                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ      Э.БАТ-ҮҮЛ



Нийслэлийн Засаг даргын 2013 оны
11 дүгээр  сарын 28 ны өдрийн
А/1032 дугаар захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ ӨӨРЧЛӨГДӨЖ
БАЙГАА ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
 
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Хороо Зориулалт Өмнөх зориулат, талбай /м2/ Хэмжээ
 /м2/
Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Урьд гарсан Нийслэлийн Засаг даргын, НИТХ-ын, дүүргийн Засаг даргын шийдвэр
Баянгол дүүрэг
1 Иргэн С.Нямдорж 4 Худалдаа үйлчилгээ 185 323 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 298
Баянзүрх дүүрэг
2 Иргэн Ж.Бумнанжид 2 Үйлчилгээтэй амины орон сууц Амины орон сууц 294 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 464
3 “Алво” ХХК 5 Үйлчилгээ Агуулах, авто засвар 3213 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2011 оны 396
4 Иргэн Я.Тунгалаг 16 Үйлчилгээ Үйлчилгээ /918м2/ 1319 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2005 оны 243
Ү-2204000787
Сонгинохайрхан дүүрэг
5 “Орчлон констракшн” ХХК 4 Орон сууц “Орчлон констракшн” ХХК     
/үйлдвэрлэл, 11692м2/
2083 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 295
6 “Орчлон констракшн” ХХК 4 Орон сууц 1964 5 Эзэмшүүлэх
7 “Орчлон констракшн” ХХК 4 Орон сууц 2345 5 Эзэмшүүлэх
8 “Орчлон констракшн” ХХК 4 Орон сууц 2002 5 Эзэмшүүлэх
9 “Орчлон констракшн” ХХК 4 Орон сууц 1926 5 Эзэмшүүлэх
10 “Орчлон констракшн” ХХК 4 Цэцэрлэг 1372 5 Эзэмшүүлэх
Сүхбаатар дүүрэг
11 “Өегтулга”ХХК 6 Үйлчилгээ “Тулга” ХХК 4650 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2003 оны 283
12 Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 11 Контор 1321 1750 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2013 оны А/595,
НШГА-ны 2012 оны 2/9416 тоот
Хан-Уул дүүрэг
13 Иргэн Л.Очирбат 2 Үйлдвэрлэл 1400 1614 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2005 оны 348