Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-11-27 00:00:00
2013 оны 11 сарын 27 өдөр                                           дугаар А/1026                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 03 дугаар сарын 28-ны 8/33 дугаар Асуудал шийдвэрлүүлэх тухай тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :
 
1.Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын боловсруулсан “Улаанбаатар метро төсөл”-ийн судалгааны ажлын тайланг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, Улсын Их Хуралд өргөн барихад бэлтгэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан хавсралтаар баталсугай.
           
2.Бэлтгэл ажлын хүрээнд салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж , бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т даалгасугай.
 
3. Энэхүү  захирамж гарсантай холбогдуулан  Нийслэлийн Засаг   даргын 2013 оны 04 дүгээр  сарын 11–ний  өдрийн А/381 дүгээр захирамжийн хавсралтыг хүчингүйд тооцсугай.
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                          САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                          АСУУДАЛ ХАРИУЦСАН
                          ОРЛОГЧ                                                Н.БАТАА