Япон Улсын Осака хотод явуулах тухай

2013-11-05 00:00:00
2013 оны 11 сарын 05 өдөр                                            дугаар А/985                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.-ийн “З” заалт, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41.2.1 дэхь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1.  Улаанбаатар метро төслийн хүрээнд Япон Улсын  Осака хотын Метро ХХК-ний захиргаа болон Японы олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж Осака хотын метро дагасан газар доорх хотын бүтэц болон метроны үйл ажиллагаатай танилцаж нэвтрүүлэг бэлтгэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ганхүү, зураглаач Д.Түмэнжаргал нарыг 2013 оны 11 дүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд Япон Улсад явуулсугай.
 
2. Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 2.560.000 /Хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөг, 4.780 /Дөрвөн мянга долоон зуун ная/ ам.долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Япон Улсад ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Г.Ганхүүд  үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Э.БАТ-ҮҮЛ