Зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

2021-10-18 09:15:39

2021 оны 10 сарын 18-ны өдөр                                  Дугаар А/788                                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

      Зөвлөлийн ажиллах журмыг

       шинэчлэн батлах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“а”, 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн Зөвлөлийн ажиллах журмыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

           

      2.Зөвлөлийн үйл ажиллагааг журамд заасны дагуу зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга (Т.Оюунчимэг)-д даалгасугай.

 

        3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/1302 дугаар захирамжийн 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                                   Д.СУМЪЯАБАЗАР