Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-09-14 16:30:11

2021 оны 09 сарын 14-ний өдөр                                  Дугаар А/712                                                       Улаанбаатар

 

 

 

 

 

 

 

   Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07/21, 08/24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/48 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтын 44, 45 дахь төсөл, арга хэмжээ, 2020 оны А/1271 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтын 4, 5 дахь төсөл, арга хэмжээ, 2021 оны А/180 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан жагсаалтын 5, 6 дахь төсөл, арга хэмжээнд оруулсан өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

 

         2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ (Б.Мөнхбат)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР