Захирамж хүчингүй болгох тухай

2021-09-03 14:40:14

2021 оны 09 сарын 03-ны өдөр                                Дугаар А/681                                                       Улаанбаатар

 

 

 

 

 

 

Захирамж хүчингүй болгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0177 дугаартай захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/1221 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

  1. Төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг төсөл хэрэгжүүлэгч “Эрэл” ХХК-д даалгасугай.

 

  1. Төсөл хэрэгжүүлэгч нь нарийвчилсан төлөвлөгөөг батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар /Г.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

  1. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Сүхбаатар/-д даалгасугай.

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                                     Д.СУМЪЯАБАЗАР