Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоох тухай

2021-08-26 16:50:50

2021 оны 08 сарын 26-ны өдөр                              Дугаар А/653                                                            Улаанбаатар

 

 

 

 

 

Хот байгуулалтын зарим

 үйл ажиллагааг түр зогсоох тухай

 

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.2, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 35 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:    

                                                                                                                                        

        1.Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон хавсралтад заасан байршилд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоосугай.

 

          2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга), нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай), дүүргийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                           Д.СУМЪЯАБАЗАР