Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2021-08-19 15:45:16

2021 оны 08 сарын 19-ний өдөр                                 Дугаар А/637                                                        Улаанбаатар

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр

үйл ажиллагаа эрхлэх тусгай

 зөвшөөрлийг сэргээх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.23,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 16 дугаар зүйлийн 16.2.2  дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах, санал боловсруулах Ажлын хэсгийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан саналын дагуу эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх  жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

       2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь сэргээгдсэн хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж)-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн)-т үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч (Ж.Сандагсүрэн)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН                                                                                                                                          ЗАХИРАГЧ                                           Д.СУМЪЯАБАЗАР