Хөрөнгө гаргах тухай

2013-10-21 00:00:00
2013 оны 10 сарын 21 өдөр                                                 дугаар А/954                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, 2013 оны 144 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.”Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын 2013 оны 10, 11 дүгээр саруудын үйл ажиллагааны зардал 124 448 900 /нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин найман мянга есөн зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2.Тус “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын 2013 оны үйл ажиллагааны үлдэгдэл зардал, 2014 оны төсвийг нийслэлийн 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн төсөлд тусгахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
3.Монгол наадам цогцолбор ажлын хүрээнд хүй долоон худагт хийгдсэн бүтээн байгуулалтыг нийслэлийн өмчид бүртгэн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах, улсын комиссын актыг баталгаажуулан авч нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ