Удирдах хороо байгуулах тухай

2013-10-22 00:00:00
2013 оны 10 сарын 22 өдөр                                              дугаар А/955                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг журамлах, 2014-2021 онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын удирдах хороог нэгдүгээр хавсралтаар, Хөрөнгө оруулалтын удирдах хорооны Техникийн зөвлөлийг  хоёрдугаар хавсралтаар байгуулсугай.
 
2. Хөрөнгө оруулалтын удирдах хорооны бүтэц зохион байгуулалтыг 3 дугаар хавсралтаар баталсугай.
 
3. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Хөрөнгө оруулалтыг удирдах хорооны дарга Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                       БӨГӨӨД УЛААНБААТАР
                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ