Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2021-07-19 08:00:26

2021 оны 07 сарын 19-ний өдөр                                        Дугаар А/565                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг

өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 101 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/384 дүгээр захирамжаар 901898 м.кв газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд төвлөрсөн хогийн цэг, хог хаягдал боловсруулах үйлдвэр, Эко паркийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрын талбайн хэмжээг 803296 м.кв болгосугай

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, газар баталгаажуулах тухай” Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2016 оны А/384 дүгээр захирамжийн хавсралтын “3” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

       3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР