Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-07-09 08:55:49

2021 оны 07 сарын 09-ний өдөр                                        Дугаар А/561                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын  Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07/21 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/285 дугаар захирамжийн хавсралтын 1-д заасан төсөл, арга хэмжээнд оруулсан өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

 

       2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Д.СУМЪЯАБАЗАР