Ажлын хэсэг байгуулах тухай

2021-07-07 08:00:30

2021 оны 07 сарын 07-ны өдөр                                         Дугаар А/542                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Нийслэл Улаанбаатар хотын дагуул, хаяа, хот, тосгодын төлөвлөлтийн уялдааг хангуулж, дагуул хотуудад логистик төв, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, тэдгээрийг холбосон нийтийн тээврийн сүлжээ байгуулах ажлын талаар санал, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

       2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлын хэсгээс гарсан санал, зөвлөмж, үр дүнг 2021 оны 08 дугаар сард багтаан танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (Б.Сүхбаатар)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР