Төслийн удирдах хороог шинэчлэн байгуулах тухай

2021-06-25 08:20:16

2021 оны 06 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/508                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Төслийн удирдах хороог

шинэчлэн байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк хооронд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.9, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.10, 9.1.14-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн байгуулсугай.

 

        2.Төслийг бодлого, үйл ажиллагааны удирдамжаар хангах, төслийн хэрэгжилтийг хянах, салбарын болон салбар хоорондын уялдааг хангаж, тайлагнаж ажиллахыг Төслийн удирдах хороонд үүрэг болгосугай.

 

         3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/750 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Д.СУМЪЯАБАЗАР