БНХАУ-ын Бээжин хотод болох чуулга уулзалтанд оролцуулах тухай

2013-10-16 00:00:00
2013 оны 10 сарын 16 өдөр                                                дугаар А/948                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “З”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНХАУ-ын Бээжин хотноо болох “Ядуурлыг бууруулах ба тогтвортой хотжилт” сэдэвт олон улсын чуулга уулзалтанд оролцож туршлага судлах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр нарыг оролцуулахаар томилон явуулсугай.
 
2.Холбогдох замын зардал болох 200 /Хоёр зуун/ ам.доллар, 50 000 /Тавин мянга/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ц.Буяндалайд  даалгасугай.
 
  
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ