Япон Улсын Ёокохама хотод болох семинарт оролцуулах тухай

2013-10-16 00:00:00
2013 оны 10 сарын 16 өдөр                                              дугаар А/947                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “З”, 29.2 төсвийн тухай хуулийн 41.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Япон Улсын Ёокохама хотод болох “Азийн хотууд дахь нүүрстөрөгч багатай хөгжлийн хэрэгжилт” сэдэвт нээлттэй семинарт оролцож туршлага судлах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нарыг оролцуулахаар томилон явуулсугай.
 
2.Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийн Япон Улс руу албан айлчлал хийх визний зардал 51 000 /Тавин нэгэн мянга/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Баярбаатарт даалгасугай.
 
  
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ