Бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай

2013-10-16 00:00:00
2013 оны 10 сарын 16 өдөр                                            дугаар А/946                                             Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар хариуцан ажиллаж байгаатай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны 5 дугаар байранд байрлаж буй Улаанбаатар чуулгын засвар,  үйлчилгээний 18 ажилтанг Улаанбаатар чуулгын бүтэц, орон тооноос хасаж, Нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд шилжүүлсүгэй.
 
2.Бүтэц, орон тоонд өөрчлөлт орж буйтай холбогдуулан цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад зардалд орох өөрчлөлтийг нийслэлийн 2013 оны төсвийн  тодотголын төсөлд тусгаж, батлуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
3.Шинэчилсэн бүтэц, орон тоог 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг нийслэлийн Улаанбаатар чуулга /Ц.Төвшинтөгс/, Нийтлэг үйлчилгээний газар /Ш.Одончимэг/ нарт тус тус  даалгасугай.
 
 4.Энэ захирамж гарч буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 158 дугаар захирамжаар баталсан нийслэлийн Улаанбаатар чуулгын бүтэц, орон тоог 62 болгож өөрчилсүгэй.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э. БАТ-ҮҮЛ