Хөрөнгө гаргах тухай

2013-10-14 00:00:00
2013 оны 10 сарын 14  өдөр                                                дугаар А/941                                        Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “б”, 29.2,  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1.1, 26.1.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны  44  дүгээр тогтоолыг  тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орсон түр зуурын аадар борооны улмаас 1 хүн осолдож,   58 айл өрх, тариалангийн 47.9 га талбай усанд автсанаас хохирсон  айл өрхийн хохирлын тооцоог хавсралтаар баталсугай.
 
2. Хавсралтанд заагдсан хохиролыг барагдуулахад шаардагдах 263.225.450 / Хоёр зуун жаран гурван сая хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг танилцуулан ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар / Н.Уламбаяр/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ