БНСУ-д сургалтанд явуулах тухай

2013-10-14 00:00:00
2013 оны 10 сарын 14 өдөр                                                дугаар А/940                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “3”,  29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНСУ-ын Сөүл хотын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс 2013 оны 10 дугаар сарын 22-ноос 30-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Сөүлийн гадаад хамтын ажиллагаатай хотуудын төрийн албан хаагчдын сургалт”-д оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхамыг томилон явуулсугай.
 
2. Холбогдох зардал болох 824 500 /Найман зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Б.Норжинлхамд  даалгасугай.
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ