БНСУ-д албан томилолтоор явуулах тухай

2013-10-14 00:00:00
2013 оны 10 сарын 14 өдөр                                             дугаар А/939                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.
 
1.БНСУ-ын “Гүүд нэйборс” төрийн бус байгууллагын урилгаар тус улсын хүүхдийн хөгжил, хамгааллын салбарын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 20-ноос 28-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, Нийслэлийн Боловсролын газрын Сургалт аргазүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нарыг БНСУ-д томилон явуулсугай.
 
2. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Я.Байгалмаа, Ц.Жаргалантуул нарт  даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ