Ажлын хэсэг байгуулах тухай

2013-10-09 00:00:00
2013 оны 10 сарын 09 өдөр                                                дугаар А/932                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг, Монгол Улсын Их хурлын  2013 оны 23 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн  алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Шинэ суурьшлын бүс /Эмээлт/-д байгуулагдах “Үйлдвэр технологийн парк”-д байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэлийг  шинэчлэн тодорхойлох, барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Паркад байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэл, бэлтгэл ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 2013 оны 4  дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн ахлагч  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ