Эргэлтийн бус хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-10-08 00:00:00
2013 оны 10 сарын 08 өдөр                                                дугаар А/928                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-“б”, 29 дүгээр зүйлийн 29.2,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Нэгдүгээр амаржих газрын  балансад бүртгэлтэй 14 818 611 /арван дөрвөн сая найман зуун арван найман мянга зургаан зуун арван нэгэн/  төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Тоуота Нiace маркийн эмнэлгийн тусгай  тоноглолтой автомашиныг хавсралтын дагуу балансаас балансад шилжүүлэн, данс бүртгэлээсээ хасахыг Нийслэлийн Нэгдүгээр амаржих газар /Д.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
 
 2. Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авахыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг /Д.Бааст/-т  даалгасугай.
 
3. Энэхүү захирамжийн биелэлт, хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ