Газар эзэмших эрх олгох тухай

2013-10-08 00:00:00
2013 оны 10 сарын 08 өдөр                                                 дугаар А/927                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Баянзүрх дүүргийн 8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон жил суурьшин амьдарч байгаа хавсралтад дурдагдсан нэр бүхий 7 /долоо/ иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 /тав/ жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгосугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулах, мэдээллийн санд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
         

                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                      Э.БАТ-ҮҮЛ