БНХАУ-д Олон улсын хуралд оролцуулах тухай

2013-10-07 00:00:00
2013 оны 10 сарын 07 өдөр                                               дугаар А/926                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргааа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “з”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл 41.2.2 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  
 
1. БНХАУ-ын Сичуан мужийн Чинду хотод 2013 оны 10 дугаар сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хотын аюулын зураглал зохиох ба түүний хэрэглээ” олон улсын хуралд оролцуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал, Төлөвлөлт судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Хосбаяр нарыг томилон явуулсугай.
 
2. Холбогдох зардал болох 5160000 /таван сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг /С.Даланжаргал/-д даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/418 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ