“Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрлэлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай

2013-10-04 00:00:00
2013 оны 10 сарын 04 өдөр                                               дугаар А/921                                           Улаанбаатар хот
 
Монгол, Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн “2” дах заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны  99 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын  бүтэц, орон тооны дээд хязгаарыг хавсралтаар баталсугай.                                       
 
 2.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан байгууллагын дүрэмд нийцүүлэн газрыг Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авах, дотоод журмыг боловсруулан батлах, орон тооны хязгаарт багтаан ажиллагсдыг томилох, нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, цалин нэмэгдлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу тогтоон ажиллахыг “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын дарга П.Цогтбаатарт үүрэг болгосугай.
 
3.Үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахыг “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар /П.Цогтбаатар/-т, өмч хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
4.Дээрх захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай.
 
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                                                                               БӨГӨӨД УЛААНБААТАР                                                                                                            
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ