Буцалтгүй тусламж олгох тухай

2013-10-02 00:00:00
2013 оны 10 сарын 02 өдөр                                             дугаар А/919                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “Г”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г.Жавзангийн амьдрал ахуйн хүндрэлтэй байгааг харгалзан үзэж нэг удаагийн буцалтгүй тусламжид 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн, өвчний улмаас яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэн Б.Саруулбат, Баянгол дүүргийн 8 дугаар  хорооны иргэн Н.Номин нарт тус бүр 1.000.000  /нэг сая/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай.
 
2. Буцалтгүй тусламжид шаардагдах 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас  гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ