Журам батлах тухай

2013-10-02 00:00:00
2013 оны 10 сарын 02 өдөр                                              дугаар А/920                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,  19.2, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын Удирдах ажилтнуудад болон тэргүүний албан хаагчдад урамшуулал олгох  тухай журам”-ыг хавсралтаар баталсугай.
 
2. Энэхүү журмын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын Удирдах ажилтнуудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, урамшуулалд олгох нийт мөнгөн шагналыг батлагдсан зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
3. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын тэргүүний албан  хаагчдын ажлын үр дүнгийн  урамшуулал - гадаад аяллын эрхийн бичгийн зардалд шаардагдах 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг батлагдсан зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
                                   
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ