Бүтэц, орон тоог батлах тухай

2013-10-01 00:00:00
2013 оны 10 сарын 01 өдөр                                               дугаар А/917                                           Улаанбаатар хот
 
Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 106 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ–ын бүтэц, орон тоог  хавсралтаар  баталсугай.
 
2. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын  өмч, хөрөнгийг бүртгэн авахыг нийслэлийн  Өмчийн  харилцааны газрын  дарга Ш.Төмөрбаатарт даалгасугай.
 
3. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн  ажлын  албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ