Эрх шилжүүлэх тухай

2021-03-18 09:05:16

2021 оны 03 сарын 18-ны өдөр                                         Дугаар А/175                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дүүргийн зөөврийн усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд цэвэр усны тусгай зориулалтын авто машин худалдан авах ажиллагааны эрхийг Багануур дүүргийн Засаг дарга (С.Даваасүрэн)-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавин, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 150,000,000 (нэг зуун тавин сая) төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т зөвшөөрсүгэй.

 

        3.Худалдан авалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

           

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР