Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2021-03-11 09:10:52

2021 оны 03 сарын 11-ний өдөр                                          Дугаар А/157                                        Улаанбаатар хот 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Сангийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх 181 дүгээр гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх 196 дугаар гэрээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 1-ийн хүрээнд Баянхошуу дэд төвд баригдаж буй авто зам, дулааны шугам сүлжээ болон дэд бүтцийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын хоёрдугаар хэсгийн магадалшгүй ажлын гүйцэтгэлээр нэхэмжилсэн 668,127,138 (зургаан зуун жаран найман сая нэг зуун хорин долоон мянга нэг зуун гучин найм) төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.2-ын “14”-т батлагдсан “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгө”-өөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

        2.Энэхүү захирамжийн 1 дүгээр заалтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн нэгж (Д.Авирмэд)-д, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг бүртгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                Д.СУМЪЯАБАЗАР