Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-09-23 00:00:00
2013 оны 09 сарын 23 өдөр                                                 дугаар А/892                                        Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10, 06 дугаар сарын 21, 07 дугаар сарын 05, 19, 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 32 /гучин хоёр/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/416 дугаар захирамжийн “Зарубежстрой в монголий” ХХК-д, 2010 оны 628 дугаар захирамжийн “Ард даатгал” ХХК-д, 2009 оны 672 дугаар захирамжийн “Оюу эх булаг” ХХК-д, 2013 оны А/344 дүгээр захирамжийн    “Жаст агро” ХХК-д, 2012 оны А/243 дугаар захирамжийн иргэн Д.Энхэд, 2010 оны 815 дугаар захирамжийн  “Баянбэлх-Уул” ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны Б/12 дугаар захирамжийн  иргэн Л.Жамбалсүрэнд, нийслэлийн Засаг даргын 2012 оны А/491 дүгээр захирамжийн Цагдаагийн Ерөнхий газарт,  2010 оны 203 дугаар захирамжийн  “Богд өргөө” ХХК-д, 2010 оны 330 дугаар захирамжийн иргэн Д.Одгэрэлд, 2011 оны 583, 2009 оны 64 дүгээр захирамжийн иргэн Ш.Батхүүд, 2011 оны А/420 дугаар захирамжийн иргэн А.Оюунбаатарт, 2009 оны 214 дүгээр захирамжийн иргэн Д.Гантөмөрт, 2007 оны 613 дугаар захирамжийн иргэн Ч.Батцогтод, 2009 оны 348 дугаар захирамжийн иргэн М.Гэрэлд, 2011 оны 612 дугаар захирамжийн иргэн Б.Үүрцайхд, 2004 оны 164 дүгээр захирамжийн “Жигүүр гранд” ХХК-д, 2005 оны 243, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 74 дүгээр захирамжийн “Цогт билгүүн” ХХК-д, нийслэлийн Засаг даргын 2009 оны 673 дугаар захирамжийн иргэн Ц.Цасчимэгт, 2011 оны 520 дугаар захирамжийн Б.Бавуудоржид, 2008 оны 379 дүгээр захирамжийн “Дархан холдинг” ХХК-д, 2009 оны 672 дугаар захирамжийн иргэн Ю.Энхболдод, 2013 оны А/563 дугаар захирамжийн “Шунхлай групп” ХХК-д, 2007 оны 577 дугаар захирамжийн “Макс импекс” ХХК-д, 2008 оны 298 дугаар захирамжийн “Хэрэглээ импекс” ХХК-д, 2012 оны А/272 дугаар захирамжийн иргэн Л.Батжаргалд, 2009 оны 673 дугаар захирамжийн иргэн Л.Болдод хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ