Эрх шилжүүлэх тухай

2021-03-25 09:45:51

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                         Дугаар А/209                                         Улаанбаатар хот 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар арчлалтын ажлыг 1 дүгээр, Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажлыг 2 дугаар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ээлтэй орчин бүрдүүлэх ажлыг 3 дугаар, Гүүр, хоолой, туннелийн засварын ажлыг 4 дүгээр, Уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зам барилгын ажлыг 5 дугаар хавсралтаар баталж, дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэж, үр дүнг танилцуулж ажиллахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ (Б.Галхүү)-т үүрэг болгосугай.

 

     2.Энэхүү захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцсэнийг үндэслэн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасугай.

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР