Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай

2021-03-25 09:30:55

2021 оны 03 сарын 25-ны өдөр                                         Дугаар А/206                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

баталгаажуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 02 дугаар сарын 08, 09-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 9 (ес) иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд даалгасугай.

 

   3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 291 дүгээр захирамжийн “Хос багана” СӨХ, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 дүгээр захирамжийн О.Эрдэнэбулган, Э.Долгормаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/311 дүгээр захирамжийн "Юнайтэдбест ойл" ХХК, Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/340 дүгээр захирамжийн “Геотрасс” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны А/469 дүгээр захирамжийн "Эко вест ойл" ХХК, Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/527 дугаар захирамжийн иргэн Бадраа Сонинхишиг, Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/528 дугаар захирамжийн “Мон жаргалант” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР