Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай

2021-03-19 09:05:23

2021 оны 03 сарын 19-ний өдөр                                     Дугаар А/177                                            Улаанбаатар хот 

 

 

 

 

 

 

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах

зарим арга хэмжээний тухай

 

     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, “л”, 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.1, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 24/17 тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай.

 

   1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн үзлэг хийж барилгын түр хашааны UCS0001-01:2019 стандартыг хангуулан норм дүрэмд нийцүүлэн зөрчлийг арилгуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Тулга)-т, Нэгж талбараасаа илүү талбайг хашаалсан хашаа, хайсыг татуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын зөрчлийг арилгаж газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (А.Энхманлай)-нд;

 

    1.2.Зөрчлөө арилгах талаар холбогдох арга хэмжээ аваагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун)-т;

 

      1.3.Стандарт, норм, дүрэм, арга зүйгээр ханган ажиллахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар (С.Төмөрдулам)-т;

 

       1.4.Дүүргийн нутаг дэвсгэрт хашаа, хайсыг дээр дурдсан журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт

 

         2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжилтийн явцыг долоо хоног тутам танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга (Т.Гантөмөр)-д тус тус даалгасугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                  Д.СУМЪЯАБАЗАР