2021 оны 04 сарын 02-ны өдөр Дугаар А/248 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Эрчим хүчний зохицуулах хороо, “Баатар дулаан хан” ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдэд дурдагдсан үйл ажиллагааны шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.
Ахлагч: |
Х.Гантулга |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга |
Гишүүд: |
В.Баттулга |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн
|
Г.Тэмүүжин |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн |
|
|
Б.Найрамдал |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч |
Нарийн бичгийн дарга: |
Н.Нарангэрэл |
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Ахлах мэргэжилтэн |
2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан шалгалтыг шуурхай зохион байгуулж, үр дүнг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг (Х.Гантулга)-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР