Хөрөнгө гаргах тухай

2013-09-19 00:00:00
2013 оны 09 сарын 19 өдөр                                                 дугаар А/889                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 6.2 дахь хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Олон Улсын Ахмадын өдрийг угтсан сарын ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүрээр ахмад настанд хүндэтгэл тусламж үзүүлэн дэмжих тодорхой ажил зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
2.Олон Улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, нийслэлийн тэргүүний  өрх гэр шалгаруулах, шагнаж урамшуулахтай холбогдсон зардал болох 28.840.0 /хорин найман сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
           
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                          САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                          АСУУДАЛ ХАРИУЦСАН
                          ОРЛОГЧ                                                  Н.БАТАА