Эрх шилжүүлэх тухай

2013-09-19 00:00:00
2013 оны 09 сарын 19 өдөр                                                   дугаар А/887                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Хотын захын 10 гол гудамжуудын авто зам, замын байгууламжийн байнгын засвар арчлалтын хөрөнгөнөөс 1,350.0 сая төгрөг, хотын гол болон туслах гудамж авто замуудын засварын хөрөнгөөс 350,0 сая төгрөг, нийт 1,700.0 /нэг тэрбум долоон зуун сая/ сая төгрөгийг өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор нэн шаардлагатай авто замуудын засвар, арчлалтанд зарцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай. 
 
2. Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар
/Д.Нанзаддорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/513 дугаар захирамжийг хүчингүй болсонд  тооцсугай. 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА